Төрсөн ах нь дүүгээ буудан хороосныг тогтоожээ

Төв аймгийн Өндөрширээт суманд энэ сарын 12-нд дөрвөн настай хүүг буудан хороосон харамсалтай хэрэг гарсан билээ. Эцэг эхийн нь ярьснаар хүү тоглож байгаад өөрөө санамсаргүй байдлаар сумтай буу алдаж аминдаа хүрсэн гэж мэдүүлсэн бол энэ мэдүүлэг худлаа байжээ.

Аймгийн Цагдаагийн газраас энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд төрсөн ах нь дүүгээ буудан хороосныг тогтоосон байна. Гэрийн эзэн гэртээ ТОЗ-8 маркийн буугаа цэнэглээд орхисон байж. Учир нь харуй бүрийд ууль шувуу тэдний гэрийг болон хотыг тойрч муухай дуугараад байхаар нь буудахаар буугаа сумалсан байжээ. Тэгвэл долоон настай хүү нь тэр бууг авч оролдож байгаад сум алдаж дүүгийнхээ амийг хохироосон харамсалтай явдал тохиолджээ. Ийнхүү эцэг эхчүүдийн хайхрамжгүй, хэнэггүй байдлаас болж ах дүүс нэгнийгээ буудсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ