Корпорэйтэд гадны нөлөөтэй санаатай гал тавьсан байж магадгүй

“Корпорэйт Конвеншн центр”-т өчигдөр 13 цагийн орчимд гал гарч, гал унтраах ангийнхан шуурхай ажилласны эцэст галыг гадагш тархуулалгүй унтрааж чадсан билээ. Үүний дагуу тус байгуулагын үүсгэн байгуулагч Т.Ганболдтой холбогдож зарим зүйлийг тодруулав.
-Танай байгууллага дээр гал юунаас болж гарав?
-Цахилгааны шатанд гал гарсан юм бна...
-Тантай холбоотой гадны нөлөөтэй байх магдалтай гэж хүмүүс ярьж байна?!
-Манай инжинерүүд гадны нөлөөтэй байх гэж дүгнэж байна! Надтай "гангстэр" болж тоглох гэж байгаа бол нэгд: би айхгүй! хоёрт: би хууль хяналтын байгууллагаар шалгуулж нарийн мэргэжлийн дүгнэлтийг харна.
- Хохирол хэр зэрэг гарав?
- Театрын нарийн техникүүд болон инженерийн шугамууд нэлээд гэмтчих шиг боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ