Өнөөдөр оройноос зарим замыг хаана

Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвараас урагш 250м авто замыг 2016 оны тавдугаар сарын 20-ны 22:00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл хааж хучилт хийх болсон.

Мөн Их Монгол улсын гудамжны авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2016 оны тавдугаар сарын 20-ны 23:00 цагаас тавдугаар сарын 22-ны 23:00 цагийн хооронд түр хязгаарлаж авто замынхучилтын ажлыг хийх болсныг мэдэгдье. Иймд зам хааж буй дээрх хугацаанд та бүхэн өөр замыг сонгон зорчино уу.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ