ЭМС-ын сайдад С.Ламбаагийн нэрийг өргөн мэдүүллээ

Эзэнгүй байгаа эрүүл мэндийн салбарыг даруй эзэнтэй болгохыг эрх баригчдаас ард түмэн гуйж хүссээр өнөөдрийг хүрэв. Сайдыг нь томилж чадахгүй байгаа хэрнээ салбарын бус хүнээр салбар толгойлуулах гэж байна гэсэн шүүмжлэл ч байгаа юм.

Тэгвэл ЭМС-ын сайдад С.Ламбаагийн нэрийг сая дөнгөж өргөн барьжээ. Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Гучин есдүгээр зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 37.7 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайдын албан тушаалд Самбуугийн Ламбааг томилуулах асуудлыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж буйг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.

Самбуугийн Ламбааг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр томилуулах саналын үндэслэл нь Засгийн газраас дэвшүүлж байгаа зорилтуудыг биелүүлэхээр ажиллах болон танхимын зарчмаар ажиллах чадвар, тухайн ажил, үүргийг гүйцэтгүүлэхэд хуримтлуулсан туршлага, удирдан зохион байгуулах чадвар, ажил хэрэгч чанар болно хэмээн үзсэн байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ