"Босоо хөх монгол"-ын дөрвөн удирдагчийг хорьжээ

“Босоо хөх Монгол” ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас хорьжээ.

Энэ талаар тус байгууллагын тэргүүн П.Шинжээравдангаас тодруулахад, “Юунаас болж хорьсныг нь сайн мэдэхгүй байна. Миний хувьд энэ талаар сайн мэдээгүй байж байгаад өглөө ар гэрийнхнээс нь л сонслоо.

Гол нь өнгөрөгч бямба гаригт UB palace-т эх орончдын чуулган зохион байгуулж 1000 гаруй хүн цугларсан.

Үүнээс оффшор данстангуудын бүрэн эрхийг түдгэлзүүлье, нэр дэвшүүлэхгүй байя гэсэн санал гаргаад Засгийн газар, Улсын ерөнхий прокурорт өгсөн. Үүнтэй холбоотой болов уу гэж хардаж байна. Энэ улсуудыг эртхэн дарж авъя гэж л бодсон болов уу л гэж хардаж байгаа” гэлээ.

Харин албан сурвалжуудаас авсан мэдээллээр тус хөдөлгөөнийхөн гадаадын иргэдийг айлгаж, сүрдүүлсэн хэрэгт сэжиглэгдэж буй ажээ.

Сонгууль дөхсөнтэй холбоотойгоор ямар үндэслэлтэй нь тодорхойгүй иргэд болон ТББ-ын гишүүдийг хорих, саатуулах хэрэг гардаг. Магадгүй цаашид ийм төрлийн хэргүүд гарахыг үгүйсгэхгүй хэмээн олон нийт дүгнэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ