Өмнөд Солонгосын гадаадад нууц данстай иргэдийг зарлав

Олон улсын сэтгүүлчдийн эрэн сурвалжлах холбооныхон Өмнөд Солонгосын нөлөө бүхий эрхмүүдийн гадаад дахь нууц дансыг илчилжээ. Энэ мэдээллүүд цацагдсан даруйд тус улсад нэлээд шуугиан дэгдээж эхлээд байна. Гадаадад нууц данс нээсэн, татвараас санаатайгаар зугтаасан, ихээхэн хэмжээний мөнгөн хадгаламж, дансны гүйлгээг багагүй хугацаанд уг дансаар болон оффшор компаниудаараа дамжуулан хийсээр ирсэн 245 иргэний мэдээллийг зарлажээ. Өмнөд Солонгосын “Ньюс Тапа” агентлаг ийм мэдээлэл хийсэн даруйд тус улсын Татварын ерөнхий газар болон Цагдаагийн газар нэр дурдагдсан иргэдийг шалгаж эхэлсэн байна.

Дээрх иргэдийн 89 нь гадаадад 156 нь эх орондоо амьдарч байгаа ажээ.

Х.Төгөл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ