АНУ Саудын Арабад хичнээн өртэйгээ анх удаа зарлав

АНУ Саудын Арабад ямар хэмжээний өртэйг америкийн Сангийн яам40 жилийн хугацаанд анх удаа зарлав гэж “Bloomberg” агентлаг мэдээлжээ.Гуравдугаар сарын дүнгээр энэ мөнгө 116,8 тэрбум доллар байсан нь нэгдүгээр сарын хамгийн дээд үзүүлэлтээс зургаа гаруй хувиар бага байна.

Саудын Араб АНУ-ынэхний арван томоохон зээлдүүлэгчийн тоонд багтсан юм. Эхний байранд Хятад (1,3 их наяд), хоёрт Япон (1,1 их наяд доллар) урьдын адил орж байна.

Саудын вант улсын олон улсын нөөцийн нийт хэмжээ 600 тэрбум ам.доллараас жаахан бага байгаа учир, нийтлэгдсэн тоо баримт нь хариулт гэхээсээ хавьгүй олон асуулт тавихад хүргэж байгааг агентлаг тэмдэглэжээ.Ерөөс таван банкбүх нөөцийнхөө гуравны хоёр орчмыг долларын активаар байршуулдаг юм. Үүний хамт олон оронамерикийн улсын облигацыг гадаадад хадгалдаг нь зохих орнуудын статистикт тусгагддаг байна. Тухайлбал, хятадууд америкийн өрийг Бельгийн дансанд байлгадаг.Энэ орон АНУ-ын143 тэрбум долларын өрийг албан ёсоор эзэмшиж байгаа ажээ.

Өнгөрсөн сард Саудын АрабАНУ-ын 750 тэрбум долларын өр болон бусад активыг худалдана хэмээн сүрдүүлсэн юм.Хэрвээ америкийн конгресс 2001 оны есдүгээр сарын 11-ний террорын халдлагад вант улсыг буруутай гэж үзэхийг зөвшөөрвөл, Саудын эрх баригчид ийм алхам хийх гэж байгаа ажээ.

АНУ гадаадын эзэмшигчдэд байгаа өрийн тухай баримтыг 1974 оноос зарлаж эхэлсэн юм. Гэхдээ Саудын Арабын тухай тоо баримтыг шууд заралдаггүй. Харин нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн бусад орон, тухайлбал Кувейт, Нигери, Арабын нэгдсэн эмират улсын үзүүлэлтийн хамт бүлэглэдэг байжээ.

Дөрөвдүгээр сарын 1-ний байдлаар эдгээр орон облигнацаар 281 тэрбум доллар зэмшиж байсан байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ