Штамп хуурамчаар үйлдсэн зөрчлүүдийг илрүүлэв

Буянт-Ухаа боомтоор өнгөрсөн 04 дүгээр сард манай улсын иргэн Б, Д, Бнар улсын хилээр гарсан, орсон штамп хуурамчаар үйлдэн хил нэвтрэхийг завдсан байна. Энэхүү зөрчлийг Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрынБуянт-Ухаа дахь газрын шалгагч Ж.Даваахүү, А.Золжаргал, Д.Эрдэнэзаяа нар мэргэшлийн өндөр ур чадвар гарганажиллаж, илрүүллээ.
МөнМонгол Улсын иргэн Б бусдын бичиг баримтыг ашиглан хил нэвтрэхийг завдсан,хил нэвтрэх эрхийн баримт бичиггүй зорчихыг завдсан иргэн Б, Л нарын зөрчлийг шалгагч Ж.Даваахүү, Н.Урантуяа, Г.Энхгэрэл нар тус тус илрүүлж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Ю.Халиун
СЭТГЭГДЭЛ БИЧИХ