Хорт хавдраас сэргийлэх биеийн зохистой ачааллын түвшинг тодорхойлжээ

Хорт хавдар өвчний тархмал26 төрлөөс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай биеийн ачааллын түвшингийн тухай Их Британи, АНУ-ын эмч нар бичжээ. Үүнд зориулсан судалгааны материал “JAMA Internal Medicine” сэтгүүлд нийтлэгдэж, “Телеграф” сонин судалгааны тухай товч мэдээлсэн байна.
Хорт хавдар өвчин тусах магадлалыг бууруулахад биеийн хэр тааруу ачаалал туслана.Энэ нь унадаг дугуйгаар явах юмуу явганаар явахыг хэлж байгаа юм. Ийм ачаалал ньэлэгний хорт хавдар тусах эрсдэлийг 27 хувь, уушигныхыг 26 хувь, бөөрнийхийг 23 хувиар бууруулах боломж олгож байна.
Дунджаар биеийн дасгал нь хорт хавдар тусах эрсдэлийг 7 хувиар бууруулдаг ажээ.Энэ нь цусны хавдар, бүдүүн болон нарийн гэдэс, толгой, хүзүү, давсаг, хөх,савны хавдар зэрэгөвчнөөс урьдчилан сэргийлэхийг хэлж байгаа юм.
Эрүүл мэндэд тустай бөгөөд нэг их хүч шаарддаггүй биеийн тогтмол дасгал хийх шаардлагатайг судалгаа харуулж байна гэж тэд бичжээ.
1987-2004 онд хийсэн судалгааны үр дүнг нэгтгэснээр эрдэмтэд ийм дүгнэлтэд хүрсэн байна.Эмч нар 26 төрлийн хорт хавдартай болсон давтамжийг харгалзан, Европын холбоо болон АНУ-ын 1,4 сая орчим хүний биеийн идэвхижлийн түвшинг харьцуулжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ