Гадаадын иргэнийг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэргээр шалгаж эхэлжээ

ЭЦГ-аас "Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн Ж-г хүч хэрэглэн заналхийлж, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэргээр шалгаж эхэлжээ.
Тэдэнд Эрүүгийн хуулийн 149, 149.3 дахь хэсэгт зааснаар хэрэг үүсгэн Б, Б, Т, Б нарыг сэжигтнээр тооцон ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагааг үргэжлүүлж байна. Эрүүгийн хуулийн 149 дүгээр зүйл. Бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх 149.3.Энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ