Лаазалсан туна загаснаас хүний биед хортой нян илэрчээ

Монголчууд бид БНСУ-аас оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүн болон даршилсан ногоо лаазалсан мах худалдан авч идэх дуртай төдийгүй бүр хошуурдаг билээ.
Тэгвэл БНСУ-ын “Донгвон Эф энд Би” компанийн үйлдвэрлэн худалдаанд гаргадаг лаазалсан туна загаснаас хүний биед аюултай хортой хохирол учруулах үйл мэдэгдэх нян буюу өт илэрчээ. Улмаар тус компани зах зээлд нийлүүлсэн нийт нэг сая 700 мянган туна загасыг эргүүлэн татахаар болжээ. “Донгвон” компани цэнхэр, шар хоёр өнгийн савлагаатай лаазалсан туна үйлдвэрлэдэг бөгөөд эргүүлэн татаж буй нь “Mild Tuna” гэсэн бичигтэй цэнхэр өнгийн савлагаатай загас юм байна. Ийм төрлийн лаазалсан туна загас нь манай улсын хүнсний дэлгүүр, томоохон супермаркетуудад ч худалдаалагддаг тул худалдаж авч идэхгүй байх, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. БНСУ-ын Хүнсний аюулгүй байдлын газраас уг явдалтай холбоотойгоор хэрэг үүсгэж, байцаалт явуулж эхэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ