С.Бямбацогт: АТГ-ын даргын асуудлаар хууль зөрчиж байна

Төрийн ордноо Хууль зүйн байнгын хороо хуралдаж эхлээд байгаа. Тус хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт УИХ дахь АН-ын бүлгийн завсарлага авсан асуудал болох АТГ-ын даргад Х.Энхжаргалыг томилох асуудлыг хэлэлцэх ёстой байсан. Гэсэн ч хэлэлцэх асуудлын дараалалд оруулаагүй байна. Иймээс УИХ дахь МАН-ын дарга С.Бямбацогт бүлгийн хуралдааны танхимд орж ирэн “АТГ-ын даргын томилгооны асуудал бол хуулийн хугацаатай. Энэхүү томилгоог яаралтай хэлэлцэж шийдвэрлэх ёстой. Иймээс энэ асуудлыг өнөөдрийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй. АН-ынхан зориуд алгуурлаж, хууль зөрчөөд байна шүү дээ” гэсэн юм.

Гэсэн ч тус байнгын хорооны дарга Д.Ганбат болон цөөнгүй гишүүд энэхүү саналыг хүлээн авахаас татгалзлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ