ИЗНН-ыг НИТХ-ын сонгуульд оролцуулахгүй

Нийслэлийн сонгуулийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийж энэ удаагийн НИТХ-ын сонгуульд оролцох намууд болон нэр дэвшигчдийг зарласан. Тэд 9 намын 238 нэр дэвшигчийг сонгуульд оролцох шаардлагыг бүрэн хангасан гэж үзэн бүртгэж авсан юм.
Тэгвэл ИЗНН-ыг Нийслэлийн Сонгуулийн Хороо бүртгэж авахаас татгалзжээ. Тодруулбал, тус намаас ирүүлсэн баримт материалыг шалгах явцад Сонгуулийн тухай хуулийн 155.3-т заасан шаардлага "Намаас нэр дэвшүүлэх асуудлыг тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг дэх намын салбар байгууллага дотоод дүрэм, журамд заасан хуралдаанаараа хэлэлцэж ардчилсан зарчмыг баримтлан олонхийн саналаар шийдвэрлэнэ." хангагдаагүй нөхцөл байдал илэрч улмаар нягтлан шалгах явцад Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул Нийслэлийн Сонгуулийн Хорооны хуралдаанаас санал нэгтэйнэр дэвшигчдийг бүртгэхээс татгалзсан байна.
ИЗНН-ын зарим төлөөллүүд УИХ-ын сонгуульд оролцох боломжгүй болсон ч НИТХ-ын сонгуульд оролцох эрх зүйн орчин бий гэж хэдхэн хоногийн өмнө мэдэгдэж байв. Мөн уг асуудалтай холбоотойгоор Сонгуулийн Ерөнхий Хороог шүүхэд өгсөн. Зарим эх сурвалжуудын мэдээлж буйгаа шүүг гомдлыг нь хүлээн авч маргаан үүсгээд байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ