Машин ачилтын компаниудад зөрчлөө арилгах үүрэг өгчээ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлын хэсгээс зориулалтын автомашинаар тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийжээ. Шалгалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн Автозамын газраас хамтран явуулсан байна.

Нийслэлийн хэмжээнд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулдаг 15 аж ахуйн нэгж байдаг бөгөөд эдгээр аж ахуйн нэгжүүд тээврийн хэрэгслийг зөөж шилжүүлэхдээ замын цагдаагийн зөвшөөрөл авдаггүй, тээврийн хэрэгсэл эзэмшигчид тодорхой мэдээлэл өгдөггүй, ачиж зөөж шилжүүлэх үйл ажиллагааг мэргэшсэн жолоочоор гүйцэтгүүлдэггүй гэх мэт нийтлэг зөрчил илэрчээ. Тиймээс зөрчил гаргасан аж ахуйн нэгжүүдэд ирэх сарын нэгэн хүртэл хугацаатай үүрэг өгч гаргасан зөрчлийг арилгах шаардлага хүргүүлжээ. Заасан хугацаанд зөрчил дутагдлаа арилгаагүй компаниас хамтран ажиллах гэрээг цуцална хэмээн мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ