Сорос: Оросын олон улсын нөөц хоёр жил л хүрэлцэнэ

Орос орон олон улсын нөөцийнхөө хүчинд хоёр жилийн турш эдийн засгийн таагүй байдлыг тэсвэрлэж чадна. Америкийн тэрбумтан Жорж Сорос “Блумберг” агентлагт өгсөн ярилцлагадаа ингэж мэдэгдсэнийг РИА Новости агентлаг уламжилжээ.
Оросын нөөц аль хэр хүрэлцээтэй вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Сорос: “Хоёр жил л хүрэлцэнэ” гэж хариулсан байна.
2016 оны нэгдүгээр сарын 21-ний байдлаар, Оросын олон улсын нөөц 200 сая ам. доллараар өсч, 368,3 тэрбум ам доллар байна. Түрүүнд нь оросын банк 368,1 тэрбум ам. ддолларын нөөцтэй гэж мэдээлж байсан юм.
Оросын нөөц2014 онд 1,3 дахин буюу 385,46 тэрбум ам. доллар болж буурчээ. ОХУ-ын олон улсын нөөц нь гадаадын валют, зээлжих тусгай эрх, монеторын алт болон Олон улсын валютын сан дахь нөөц хөрөнгөнөөс бүрддэг байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ