Чингисийн өргөн чөлөөг Их Монгол Улсын гудамжтай холболоо

Удирдлагын академийн өмнөх зам Чингисийн өргөн чөлөөг Их монгол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг шууд холбосон гол судал болжээ. Өмнө нь Удирдлагын хөгжлийн академиас зүүн тийш шороон замтай байсан юм. Тэгвэл одоо Оргил худалдааны төвийн уулвараас Маршал таун хүртэл0.7 км дөрвөн эгнээ шинэ зам болжээ.Зайсангийн гудамжнаас Жапан таун хүртэлх энэ зам ашиглалтад орсноор Чингисийн өргөн чөлөө, Гандийн гудамж, Баянмонгол хороолол гээд тэр хэсгийн замын сүлжээ бүрэн шинэчлэгдэнэ. Гэрэлтүүлэг, дугуйн зам гээд замын бүх тоноглолыг бүрэн хангасан дээрх замыг ирэх сарын 30 гэхэд хүлээлгэн өгөхюм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ