Нийслэлд бие даагчдыг бүртгэхээс татгалзжээ

НИТХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчид болон оролцох намуудыг өнөөдөр зарлалаа. Энэ удаагийн сонгуульд оролцохоор 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн Хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, холбогдох шийдвэрийг ийнхүү гаргажээ. Ингээд шаардлага хангасан 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, тогтоол гаргасан бөгөөд ирэх сарын 7-нд нэр дэвшигчдийн үнэмлэхийг нь олгохоор болжээ. Харин НИТХ-д бие дааж нэр дэвшихээр 19 хүн материалаа өгсөн ч бүгдийг нь хассан байна. Тиймээс тэд шүүхэд хандахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ