МҮЭХ-ноос цалинг яаралтай нэмэхийг шаардав

Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Эдийн засгийн хүндрэлтэй үед тус байгууллага гурван талт хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлж, 2015 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэхийг хойшлуулахыг зөвшөөрсөн. Харин 2016 онд цалин нэмэх асуудал огт яригдахгүй байгаа бөгөөд Засгийн газраас яаралтай төсвийн тодотгол хийж, цалин нэмэх ёстой хэмээн шаардлаа. Тус холбооны ерөнхийлөгчийн ярьснаар Засгийн газраас төсвийн тодотгол хийх асуудлыг УИХ-д оруулж шийдүүлэх байх гэж хүлээсэн ч асуудлыг хойшлуулсаар удахгүй УИХ-ын сонгуультай золголоо . Энэ нь иргэд, хөдөлмөрчдийг хуурч мэхэлсэн, хариуцлагагүй үйлдэл гэж үзэж байна. Тиймээс тулгамдсан асуудлыг шийдэж цалин хөлсийг нэн даруй нэмэхийг шаардаж буйгаа хэллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ