Л.Наранбаатар: Найдваргүй зээлдэгчийн хар дансанд өршөөл үзүүлэх хэрэгтэй

Эдийн засгийн хямралаас үүдэн ихэнх газрууд цалингаа цагт нь тавихгүй байна. Үүнээс болж зээл авсан иргэд хугацаандаа өр зээлээ төлж чадалгүй улмаас найдваргүй зээлдэгч болж байгаа юм. Түүнчлэн дахин зээл авах эрхээ ч хасуулсаар байна. Тэгвэл уг асуудалд Дарханы АН-ын дарга Л.Наранбаатар найдваргүй зээлдэгчдийн хар дансанд өршөөл үзүүлэх хэрэгтэй гэж өөрийн байр суурийг илэрхийлжээ. Тэрбээр "Эдийн засгийн хямрал залуучуудаас болж үүсээгүй. Хэдхэн гацаагч, дампуу улстөрчдөөс үүдэлтэй. Залуус хямралаас болж банкнаас авсан зээлийнхээ хугацааг хэтрүүлж, хар дансанд бичигдэн дахин зээл авах боломжгүй болж хохирч байна. Тиймээс найдваргүй зээлдэгчийн хар дансанд өршөөл үзүүлэх хэрэгтэй" гэсэн юм.
Л.Наранбаатар энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшихээр болоод байгаа билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ