Төсвийн байнгын хорооны ирц бүрдээгүй байна

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр 08.30 цагт хуралдахаар товлогдсон ч одоог хүртэл ирц бүрээгүй гэх шалтгаанаар эхлээгүй байна.
Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Мөн УИХ-ын гишүүн Н.Батбаярын өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийн хэлэлцэх учиртай.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ