АНУ 2028 онд Ангараг руу анхны хүнээ нисгэнэ

Ангараг гараг руу хүний хийх анхны тойрог замын нислэг 2028 онд болно гэж америкийн батлан хамгаалахын “Lockheed Martin Corporation” концернын дэд ерөнхийлөгч Ванда Сигур мэдээлснийг хэвлэлд дурджээ.
Америкийн сансрыг эзэмших хөтөлбөрт асар их ажил хийхээр төлөвлөж байна. Сансрын нисэгчид сар орчмын орон зайг эзэмшиж,бусад гараг руу нисэхэд шаардлагатай технологи боловсруулах ажээ. Ингэсний дараа л Ангараг гааргийг эзэмших боломжтой юм.Энэ нь 30-аад оны дундуур болно гэж шинжээчид тооцоолсон юм.
Ангарагийн хөрснөөсдээж авах зорилгоор “улаан нүдэн гарагийг” тойрог замд эхлээд нислэг хийнэ.Энэ дээжийг дэлхийд шинжилсний дараасансрын нисэгчдийг явуулах юм.“Орион” хөлгийн баг зургаан хүний бүрэлдэхүүнтэй байна. Уг хөлгийн анхны туршилтын нислэг 2 жилийн дараа болно.Хөлөг 2023 онд сарны тойрог замын цаана нисдэг хийнэ гэж концернын орлогч захирал хэлжээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ