Батлан хамгаалах тухай хуулийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын чуулганы хуралдаан эхэлж Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын дарга “-Mонгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл-ийг хэлэлцэж эхлэх байсан ч Ерөнхий сайд болон бусад сайд нар танимд алга. Мөн Монгол Улсын гадаад харилцааны тухай хуулийн төсөл нь хэлэлцэх асуудлын дарааллыг зөрчиж орж ирсэн. Тиймээс хэлэлцэхгүй” гэлээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль, УИХ-ын дэд дарга Л.Цог Цагаатгалын тухай хуулийг хэлэлцэх асуудлын эхэнд хэлэлцэхийг хүссэн юм. УИХ-ын гишүүн Л.Цог “Би УИХ-ын гишүүн болоод дөрвөн хууль өргөн барьсан. Гэтэл нэгийг нь ч хэлэлцэж баталсангүй шүү дээ. Цагаатгалын хуулийг хаврын чуулганд амжиж хэлэлцэн батлах нь тун чухал байна. Хэрэв баталчихвал 15 мянган хүнийг цагаатгах хэрэгтэй байна. Бид нар иргэдийн мөнгөөр цалингаа аваад сууж байж хуралдаа цагтаа орж ирээд сууж баймаар байна” гэлээ.
УИХ-ын дарга “Л.Цог гишүүний хууль хэлэлцэх асуудалд багтаагүй байсан шүү. Би харин ч оруулж уншлаа” гэсэн юм.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ