ИЗНН гомдолтой байна

ИЗНН-ын Нийслэлийн намын хорооноостус намын нэр дэвшигчдийг НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэхээс Нийслэлийн сонгуулийн хороо татгалзсантай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

Нийслэлийн сонгуулийн хорооны 2016.05.17-ны өдрийн дугаар 13 тоот татгалзсан тогтоолд "ИЗНН-ын Нийслэлийн намын хорооНИТХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшүүлсэн тухай шийдвэрийн хавсралт байхгүй, нэр дэвшүүлсэн ажиллагааны тэмдэглэл, нэр дэвшигчийн жагсаалт зөрүүтэй байгаа нь Сонгуулийн тухай хуулийн 155.3, 157.2-т заасан заалтуудыг тус тус зөрчсөн" хэмээн үзсэн байна.

ИЗНН-ын Нийслэлийн намын хороо нь Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйл “Нэр дэвшигчийг бүртгэх” гэсэн заалтын бүрдүүлэх материалыг нэг бүрчлэн бүрдүүлж өгсөн бөгөөд хуульд зааснаас илүү нэмэлт материалыг Сонгуулийн хорооноос шаардсан тохиолдолд гаргаж өгөх үүрэгтэй юм.

Нийслэлийн сонгуулийн хороо 2016.05.17-ны өдрийн дугаар 29 тоот албан бичгээрээ өөрийн эрх үүргийн хүрээнд нэмэлт материалыг шаардсан бөгөөд тухайн албан бичигт одоогийн түдгэлзүүлсэн үндэслэл болсон хавсралтын талаар огт дурдаагүй, нэр дэвшүүлэх ажиллагааны тэмдэглэлийг тодруулж авсан, нэр дэвшигчдийн жагсаалтын зөрүүтэй холбоотой тайлбарыг материалын хамт хүлээлгэн өгсөн болно.

Иймд Нийслэлийн сонгуулийн хорооны бүртгэхээс татгалзсан шалтгаан нь эрх зүйн хувьд ИЗНН-ын Нийслэлийн намын хорооны нэр дэвшигчдийн 2016 оны НИТХ-д оролцуулахаар бүртгэхээс татгалзах үндэслэл болохгүй хэмээн үзэж байна. Ийнхүү тэд Сонгуулийн тухай хуулийн 111.4.1-т заасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж буйгаа мэдэгдлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ