Үдээс өмнөх хурлыг завсарлууллаа

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Энэхүү хуульд Батлах хамгаалын сайдын эрхлэх ажил, чиг үүргийн зохицуулалт болоод цэргийн цагдаатай болох тухай тусгаж өгсөн байгаа юм.

“Батлан хамгаалах яам болон Зэвсэгт хүчний жанжин штабын ялгааг сайн гаргах ёстой.Цэргийнхээ удирдлагыг Жанжин штаб нь удирдаад явъя. Жанжин штаб нь цэргийн хэргээ бүрэн хариуцна. Батлан хамгаалах яам нь дэд даргаа томилдог байсныг болиулж байгаа. Сайдыг мэргэжлийн ажилд оруулах нь зохистой биш гэдэг дээр ажлын хэсэг нэг мөр ойлголцолд хүрсэн” гэж УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр онцоллоо.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ