“Н.Батбаяр гишүүний эрүүл мэндэд зовниж байна”

УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр танилцуулсан. Тэрээр “Өр гэдэг бол хугацаа хэтэрсэн зээлийг хэлдэг. Монгол Улсын хувьд хугацаа хэтэрсэн зээл болон өр байхгүй. Тиймээс өр гэдэг ойлголтыг зөв хүргэх үүднээс энэ хуульд өөрчлөлт оруулж байна. “Өр” гэдэг үгийг “Өглөг” гэдэг үгээр солих саналтай байна. Тэгээд ч Н.Алтанхуяг 1981 онд Н.Алтантуяа гэдэг нэрээ өөрчлөөгүй бол Ерөнхий сайд болохгүй байх байсан. Үг гэдэг чинь учиртай” гэсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар Н.Батбаяр гишүүний эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлсэн. Ч.Хүрэлбаатар “Н.Батбаяраа миний хөгшөөн би чамаас айж эхэлж байна шүү. Чи нэг эмнэлэгт үзүүлбэл яасан юм бэ. Тархин доторх бодлоо өөрчлөх, цэгцлэх ёстой хүн чинь чи юм байна. Орчин үетэйгээ хөл нийлүүлэн алх. Үг үсгээр хөөцөлддөг зүйл чинь сайн сайхан зүйлийг дагуулахгүй шүү” гэж зөвлөлөө.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ