АТГ-аас доорх байгууллагуудад шалгалт хийлээ

АТГ-аас Ажлын хэсэг гаран орон нутагт болон нийслэлд ажиллалаа.

1. АТГ гаалийн улсын байцаагч нарыг томилсон шийдвэрүүдэд ашиг сонирхлын зөрчил үүсч байгаа эсэхийг хянан шалгаад, томилгоог хууль тогтоомжид нийцүүлэхийг анхааруулав.

2. АТГ-аас Уул уурхайн яам, Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газарт авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгаж байна.

3. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг хангалтгүй шийдвэрлэдэг гэж АТГ дүгнэж байна.

4. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам төсвийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авахдаа хуульд заасан үүргийг зөрчиж байна гэж АТГ дүгнэв.

5. Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны зарим удирдах албан тушаалтнууд төрийн өмчийн 3-5 сургуулийн удирдах зөвлөлд байгаа нь зүйд нийцэхгүй гэж АТГ үзэж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ