"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийнхөн хятад иргэнээс 30 сая төгрөг авсан нь тогтоогджээ

"Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг цагдаагийн байгууллагаас бусдыг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан хэрэгт буруутган шалгаж эхэлсэн байгаа.

Тодруулбал, тэд хятад компанийн эзнийг айлган сүрдүүлж, дарамталж байгаад 30 сая төгрөг бэлнээр авсан нь тогтоогджээ.

Эх сурвалжийн хэлснээр "ЭЦГ-аас "Босоо хөх Монгол" ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн Б, Б, Т, Б нар БНХАУ иргэн Ж-г хүч хэрэглэн заналхийлж, сүрдүүлж их хэмжээний мөнгө авсан байж болзошгүй байгаа.

Иймд дээрх этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 149, 149.3 дүгээр зүйлээр эрүүгийн хэрэг үүсгэн, ШШГЕГ-ийн харьяа хорих 0461 дүгээр ангид цагдан хорьж шалгалтын ажиллагааг үргэжлүүлж байна" гэв. Эрүүгийн хуулийн 149.3-т зааснаар энэ хэргийг урьд нь хулгайлах, булаах, дээрэмдэх гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн этгээд, онц аюултай гэмт хэрэгтэн, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн онц их хэмжээний эд хөрөнгө авахаар далайлган сүрдүүлсэн бол эд хөрөнгийг хурааж, таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ