Цэргийн албаны тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын үдээс хойшхи хуралдаан эхэлж Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Цэргийн албаны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд-ийг хэлэлцэж байна. Энэхүү хулийн төсөлд цэргийн цол, албан үүргийг багагүй өөрчлөх тухай тусгасан байгаа юм. Үдээс өмнөх хуралдаанаар Батлан хамгаалах тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд болон Зэвсэгт хүчний тухай болон холбогдох хуулийн төслүүдийг хэлэлцэн эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн юм.
Зэвсэгт хүчнийг Үндсэн хуульд зааснаар “өөрийгөө хамгаалах” гэж тодотгох, Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч дарга, төрлийн цэргийн командлагчийг Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга бус Монгол Улсын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч томилох, чөлөөлөх зэрэгсаналууд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн дэмжлэгийг авсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ