Ноён уулыг ухах ашиглалтын лицензүүдийг түтгэлзүүлэхээр шийдвэрлэлээ

Сэлэнгэ аймгийн Мандал суманд Ноён уул оршдог. Энэ уул хүдрийн 27 667 378 тонн, алтны 75 942,11 тонн нөөцтэй нь тогтоогдсон. Энэ баялгийн 66 хувийг “Сентерра Гоулд” ХХК, 34 хувийг төр эзэмшихээр болсон бөгөөд ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрөл нь “Сентерра Гоулд” ХХК-д байдаг. Харин “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшдэг ашиглалтын дөрвөн лиценз нь хууль бус тул цуцалж өгнө үү хэмээн “Ноён уулаа аваръя” хөдөлгөөн, өмгөөлөгч Г.Батбаяр, Монголын Байгаль Орчны Иргэний Зөвлөлийн хяналтын хорооны дарга, "Ноён Уулаа авраяа хөдөлгөөний Улаанбаатар хот дахь салбар зөвлөлийн тэргүүн Ж.Ганбаатар нар Нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд өргөдөл гаргасан.

Энэхүү өргөдлийн дагуу өнөөдөр өглөө Ноён уулан дахь “Сентерра Гоулд” ХХК-ийн ашиглалтын дөрвөн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгуулах нэхэмжлэл бүхий шүүх хурал боллоо. Ингээд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулыг ухах ашиглалтын дөрвөн лицензийг шүүхээс түтгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ