Нисэх онгоцны хэлтэрхийнүүд грекийн Карпатос арлын хавиас олджээ

Парис хотоос египетийн нийслэл рүү нислэг үйлдэж явсан “EgyptAir” компанийн BS804 дугаар нислэгийн нисэх онгоцны хэлтэрхийнүүд грекийн Карпатос арлын хавиас олдсон тухай Египетийн ГХЯ-ны албан ёсны захидлыг тус орны Иргэний агаарын тээврийн яам хүлээн авчээ.“EgyptAir” компанийн албан ёсны сайтад ингэж мэдээлсэн байна.
Энэ тухай зорчигчид болон багийн гишүүдийн гэр бүлийнхэнд мэдээлжээ.Египет, грекийн холбогдох байгууллагууд нисэх онгоцны хэлтэрхийнүүдийг үргэлжлүүлэн эрж байна.
Энэ нисэх онгоц тавдугаар сарын 19-ний үүрээр радарын дэлгэцнээс алга болжээ. Нисэх онгоцонд 12 орны иргэн, нийтдээ 66 хүн, түүний дотор 56 зорчигч, хамгаалалтын албаны гурван ажилтан,багийн 7 гишүүн явсан байна.
Нисэх онгоц алга болохоосоо өмнөхөн тун хачирхалтай маневр хийж байсныг Грекийн батлан хамгаалах яамны сайд Панос Камменос мэдээлжээ.
Нисэх онгоц алга болсон Крит хотоос зүүн тийш барагцаалвал 80 километрт грекийн Карпатос арлаас урагш орших нутагт эрлийн ажлыг явуулж байна. Нисэх онгоцыг эрж хайхад Грек, Франц, Их Британи, Кипр, Итали, Египетийн мэргэжилтнүүд болон цэргийнхэн оролцож байгаа ажээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ