Рамадан сарыг Өрнөдөд сүйрлийн сар болгохоор сүрдүүлж байна

“Исламын улс” бүлэглэлийн террористууд лалынхны хувьд ариун сар болох Рамадан сарын үеэревропын орнууд болон АНУ-д террорын ажиллагаа үйлдэхийг уриалж байна.Энэ тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. |
“Рамадан бол амжилтын сар. Үүнд бэлтгэцгээе... Энэ сарыг буруу номтнуудын хувьд сүйрлийн сард болгоцгооё” гэж Интернэтэд байршуулсан дүрс бичлэгт дурдсан байна. Түрүүнд нь “ИУ” бүлэглэлийн террористууд египетийн“Egypt Air” компанийн нисэх онгоцыг сөнөөсөн гэдгээ хүлээсэн юм. Тэд Францад Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр илүү аймшигт халдлага үйлдэнэ хэмээн сүрдүүлж байна. Хамгийн сүүлд гэхэд л, Сирийн зүүн хойд нутгийн Эль-Камышлы хотод “ИУ” бүлэглэлийн амиа золиослогч этгээд өөрийгөө дэлбэлжээ.Хэвлэлд бичсэнээр, гол төлөв христосын шашинтнууд оршин суудаг хотын хороололд энэ явдал болсон байна.Урьдчилсан мэдээгээр, зургаан хүн амь үрэгдэж, бас 20 орчим хүн бэртэж гэмтжээ. С.Инда |
СЭТГЭГДЭЛ БИЧИХ