“Талибин” хөдөлгөөний толгойлогчийг устгасан байж магадгүй

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обамагийн тушаалаар америкийн цэргийнхэн тавдугаар сарын 21-ний бямба гарагт агаараас цохилт өгснөөр афганы талибуудын толгойлогч Ахтар Мансур амь үрэгдсэн байж магадгүй байна. Вашингтоны засаг захиргааны учрыг мэдэх хүний хэлснийг иш татан Ройтерсагентлаг ингэж мэдээлжээ.

Тэр хүний хэлснээр, Афганистантай хиллэдэг Пакистаны хил орчмын нутагт мулла Мансурын явж байсан хэмээн таамаглаж байгаа машинд агаараас цохилт өгсөн байна.

Ийнхүү агаараас цохилт өгснийг батлан хамгаалах яам нотолсон ч, одоогоор үр дүнг тодруулж байгааг дурджээ.

Энэ нь мулла Мансур алагдсан тухай анхны мэдээ биш юм.2015 оны арванхоёрдугаар сард хятадын Синьхуа агентлаг Афганистаны нэгдүгээр дэд ерөнхийлөгч генерал Абдул Рашидын хэлснийг иш татахдаа, афганы талибуудын толгойлогч амь үрэгдсэн тухай мэдээлж байсан билээ. Мансур Пакистаны Кветта хотоос холгүй өрсөлдөгч бүлэглэлийнхэнтэй буудалдах үеэр хүнд шархадсан гэж Афганистаны ерөнхий сайд Абдулла Абдулла бас мэдэгдсэн юм. Тэгэхэд Талибан хөдөлгөөн өөрийн толгойлогчийг алагдсан тухай мэдээллийг няцаажээ.

Өмнөх толгойлогч мулла Омар алагдсан тухай албан ёсоор зарласан 2015 оны долоодугаар сарын 30-нд мулла Ахтар Мохаммад Мансур Талибан хөдөлгөөний толгойлогчоор сонгогдсон юм. Талибуудын түрүүчийн толгойлогч 2013 оны дөрөвдүгээр сарын 23-нд нас барсан ч,талибуудын байлдах санаа бодлыг мохоохгүйн тулд түүний нас барсныг тэднээс хоёр жил гаруйн турш нууж байжээ.Мансурыг томилсныг Омарын төрөл төрөгсөд, түүнчилэн уг хөдөлгөөний хээрийн захирагч нарын зарим хэсэг дэмжээгүй байна. ИнгэснээрТалибан хөдөлгөөний дотоодод эрх мэдлийн төлөө тэмцэл эхэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ