"Acer" найман инчийн дэлгэцтэй мини компьютероо бүтээжээ

Acer компани "Windows 8"-ыг суулгасан найман инчийн дэлгэцтэй компьютерээ энэ сарын сүүлчээр худалдаалахад бэлэн болсон тухайгаа зарлалаа. Шинэ компьютерийн үнэ 400$-500 ам.доллары үнэтэй худалдаалагдах ажээ.
Acer компани өнгөрсөн даваа гарагт шинэ Iconia W3-аа худалдаанд гаргасан ба мөн өдрийн өмнө Тайландад “Computex” худалдааны үзэсгэлэн шоугаа хийсэн байна. Энэ шоун дээр Acer компанийн холбогдох хүмүүс дэлхийн хамгийн анхны хэрэглэгчдийн сонирхлыг татахуйц найман инчийн дэлгэцтэй Microsoft”s "Windows 8" OS программтай смартфоноо худалдаанд гаргасан тухайгаа мөн зарласан.
Iconia W3-нь 1280 x 800 пиксельтэй, Intel”s Atom Z2760 процессортой, 1.8GHz-ын хурдтай хоёр чиптэй, цагаан өнгөтэй, ердөө 500 гр жинтэй, найман цаг хангалттай ажиллах зайтай ба жижигхэн тул нэг гараараа ажиллуулах бүрэн боломжтой гэж Acer-ын ерөнхийлөгч Жим Вон бүтээгдэхүүнийхэ талаар тайлбарлаж байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ