“Нормандын дөрөв”-ийн удирдагчид Украин, Сирийн байдлыг хэлэлцэв

Оросын ерөнхийлөгч Владимир Путин, ХБНГУ-ын канцлер Ангела Меркель, Францын ерөнхийлөгч Франсуа Олланд, Украины ерөнхийлөгч Петр Порошенко нар утсаарярьж, Украины зүүн өмнөд нутгийн байдлыг улс төрийн аргаар зохицуулах асуудэл хэлэлцжээ. Кремлийн сайтад ингэж мэдээлсэн байна.

Путин Донбассын суурин газруудыг украины зэвсэгт отрядууд буудаж байгааг нэн даруй зогсоохыг уриалжээ. Минскийн тохиролцоог бүх талаар, бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Донецк, Лугансктай Киевийн эрх баригчид шууд яриа хэлцээ хийх нь байдлыг зохицуулах гол асуудал байх ёстойг онцлон тэмдэглэсэн байна.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын мониторингийн тусгай төлөөлөгчийн газарт нэмэлт бүрэн эрх олгох замаар мөргөлдөөний бүсэд тус төлөөлөгчийн газрын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлж, гал зогсоох горимыг чанд мөрдөж, түүнчилэнхяналт, зохицуулалтын хамтарсан төвийг бэхжүүлэхийн чухлыг талууд тэмдэглэжээ.

Орон нутгийнсонгууль, онцгой статус, өршөөл үзүүлэх болон төвлөрлийг задлах асуудлын талаар БН Донецк Ард Улс, БН Луганск Ард Улстай зөвшин тохирсонбагц саналыг “нормандын дөрвийн” түншүүдэд уламжилсан бөгөөд энэ саналыг Холбоо барих бүлэг анхааралтай хэлэлцвэл зохино гэдгийг бас тэмдэглэсэн байна.

Украины зүүн өмнөд нутгийн нийгэм-эдийн засгийн болон хүмүүнлэгийн хэд хэдэн хурц асуудлыг шийдвэрлэх боломжтой алхамуудын талаар санал бодлоо бас солилцжээ.

Үүнээс гадна, тэд Сирийн хямралт байдлын зарим асуудлыг хөндөж ярьсан байна.

Украины ерөнхийлөгчийн сайтад мэдээлснээр,Порошенкоукраин-оросын хилийн хяналтыг сэргээх шаардлагатайд онцгой анхаарал хандуулжээ.“Украины барьцаалагдсан хүмүүс” болон “улс төрийн хоригдлууд”, түүний дотор Надежда Савченког суллахыг төрийн тэргүүн Орост басуриалсан байна. Үүнээс гадна тэр “Крымын татаруудын эрхийг байнга зөрчиж байна” гэж оросын эрх баригчдыг зэмэлжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ