Ху Жинтаогийн туслах асныг авлигын хэрэгт буруутгажээ

Хятадын Коммунист намын 18 дугаар Их Хурал 2012 оны 11 дүгээр сард болсны дараагаас тус улсад авлигын эсрэг өргөн хүрээг хамарсан кампанит ажиллагаа хэлсэн. Улмаар авлигын эсрэг дайнд ялах хүртлээ энэхүү тэмцлээ зогсоохгүй гэдгээ Си Зиньпин харуулаад байгаа юм.

Тус улсын хэвлэл мэдээллээр дамжуулж байгаагаар 1949 онд БНХАУ-ыг байгуулсан цагаас хойш, Си Зиньпиний кампанит ажил бол хамгийн том, хамгийн өндөр түвшний тэмцэл болоод байгаа билээ.

2012 оны 12 дугаар сараас 2016 оны дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд хэвлэл мэдээллийн байгууллагуудаас мэдээлснээр 160 орчим өндөр албан тушаалтан, армийн ажилтнууд албан тушаалаасаа огцорч, авлигын хэргээр шүүгдсэн байна. Зарим ажиглагчдын үзэж байгаагаар одоогийн кампанит ажлын хүрээнд шоронд хоригдсон авлигач албан тушаалтнуудын тоо сүүлийн 60 жилийн хугацаанд авлигын хэрэгт холбогдсон нийт албан тушаалтнуудын тооноос ч давж байгаа аж.

Кампанит ажиллагааны хүрээнд авлигын хэрэгт холбогдсон өндөр албан тушаалтнуудын дунд Коммунист намын Улс төр, хуулийн асуудал хариуцсан хорооны нарийн бичгийн дарга асан Зоу Юнкан, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Силай, Төв хорооны Ерөнхий газрын дарга асан Лин Жихуа болон армийн генерал Су Чайхоу, Гуо Бохун нар багтаж байна.

Улс төрийн товчооны байнгын хорооноос 30 жилийн хугацаанд гэмт хэрэгт буруутгагдсан хамгийн анхны хүн бол Зоу Юнкан байсан юм. Түүнийг авлигын хэрэгт буруутгасан нь улс төрийн товчооны ямар ч гишүүн гэмт хэргээс чөлөөлөгддөг гэх цуу яриаг үгүй хийхэд тусалсан. Өөрөөр хэлбэл, авлигын хэрэгт буруутай нь тогтоогдвол тухайн хүн хэр өндөр албан тушаалтай, эсхүл хэр эрх мэдэлтэй нь хамаагүй болоод байна.

Үүний зэрэгцээ Хятадын хууль хяналтын байгууллагуудад нэг сорилт тулгарсан нь хилийн чанадад байгаа авлигач албан тушаалтнуудыг хэрхэн буцаан авах асуудал байв. Энэ асуудалтай тэмцэхийн тулд, авлигын эсрэг “хилийн чанад дахь тэмцэл”-ийг эхлүүлсэн бөгөөд Бээжингээс одоогийн байдлаар 39 улстай хэрэгтэн шилжүүлэх гэрээ байгуулсан байна.

Улмаар “Skynet Operation”-ы хүрээнд зөвхөн сүүлийн нэг жилийн хугацаанд бусад орнуудын хууль сахиулах байгууллагуудын дэмжлэгтэйгээр Хятадын хууль хяналтын байгууллагууд хилийн чанадаас 1623 авлигач албан тушаалтнуудыг буцаан авч, 3 тэрбум юанийг нөхөн төлүүлсэн байна.

Хэдэн сарын өмнө Си Зиньпиний мэдэгдэхдээ намын бүх гишүүдийг авлигын эсрэг тууштай байхыг уриалсан юм. Түүний энэхүү мэдэгдлээс харахад энэ жил илүү олон авлигач албан тушаалтнуудыг шүүж магадгүй байгааг илэрхийлж байна.

Авлигыг үндсээр нь устгахын тулд одоогийн авлигын эсрэг хууль тогтоомжоо цаашид улам бүр чангатгах, гүйцэтгэх засаглалын хяналтыг улам бүр нэмэгдүүлэх чиглэлийг Бээжингийн зүгээс өгсөн байх хэмээн зарим шинжээчид үзэж байгаа юм.

Г.Уянга

СЭТГЭГДЭЛ БИЧИХ