Унтаа жуулчин зочид буудлаас нүцгэн гарч, такси барих гэжээ

Британийн Манчестер хотод нэг сонин явдал болсон байна. Цагдаа нар унтаж байгаа нүцгэн хүн гудамжаар явж байхыг харжээ.Эндхийн нэг зочид буудалд буусаннэг хүн унтаж байхдаа гадаа гарч, такси барих гэсэн байна. Тэр эр зүүдэн өвчинтэй нэгэн байж таарсныг хэвлэлд дурьджээ.
Унтаж явсан эр такси зогсоох гэсэн боловч, таксины жолооч зогссоноос, цагдаа дуудсан нь дээр гэж үзсэн бололтой. Өмнө нь танхай этгээд биш, харин зүүдэн өвчинтэй хүн байгааг өглөөний таван цагт ирсэн хэв журам сахиулагчид ойлгожээ.
Мань эр нүцгэн унтаж, энэ чигээрээ гадаа гарсан байна. Цагдаа нар түүнийг сэрээгээд, буудалд нь буцаан оруулжээ. Сэрснийхээ дараа тэр эрх баригчдын төлөөлөгчдөд талархал илэрхийлсэн байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ