А320 нисэх онгоцны хар хайрцаг 3 километрийн гүнд байгаа ажээ

Сүйрсэн А320 нисэх онгоцны хар хайрцаг гурван километрийн гүнд байгааг египетийн эрх баригчид тогтоожээ. Энэ нь нисэх онгоц сүйрсэн газар руу тавдугаар сарын 22-нд явуулсан шумбагч хөлөг онгоцны эрлийн ажлын дүнгээс тодорхой болсон байна.“А1-Watan” сонинд бичсэнээр, нисэх онгоцны бүхээгийн бичлэгийн аппаратыг хоёр өдрийн хугацаанд гаргаж авах ажээ.

“Бид энэ нисэх онгоцыг сөнөөнө” гэж А320 нисэх онгоцны гадна талд араб хэлээр бичсэн байсныг аюулаас хамгаалах албаны ажилтнууд хэдэн жилийн өмнө илрүүлснийг хэвлэлд дурдсан юм. Хэт даврагч үзэлт “Лалын ах дүүс” гэдэг бүлэглэлийн талыг баримтладаг нисэх буудлын ажилтнууд ингэж бичсэн байна. Тодорхой бус шалтгаанаар энэ бичгийг удаан хугацаагаар арилгаагүй байсан нь сонин юм.

56 зорчигч, багийн 10 гишүүнтэйгээр Парис хотоос Каир руу ниссэн А320 нисэх онгоц тавдугаар сарын 19-нд радарын дэлгэцнээс алга болсон билээ.Гэхдээ нисэх онгоц сүйрэхийнхээ өмнө египетийн тусгай албаны радарт ганцхан минут орж ирснийг Египетийн агаарын навигацын үндэсний албаны төлөөлөгч Ихаб Мохи ад-Дин мэдээлсэн байна.Агаарын хөл огцом эргэлт хийгээгүйг мэргэжилтэн бас дурджээ.

Нисэх онгоц Грекийн арлын хавьд сүйрсэн нь сүүлд тодорхой болсон юм.Сүйрэхийн өмнө нисэх онгоцны нисэгчидтэй холбоо тасарч, агаарын хөлөг огцом маневр хийсэн байна.

Нэг таамаглалаар, нисэх онгоцонд террорын ажиллагаа үйлдсэн байж магадгүй байгаа ажээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ