Керри: Савченког сольсон нь хэлэлцээрийн чухал хэсэг боллоо

Савченко эх орондоо буцаж ирсэн нь Донбанссын тухай тохиролцоог хэрэгжүүлэхэд түлхэц болно гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри үзэж байна.

Украины цэргийн албан хаагчНадежда Савченкогоросын тагнуулын ерөнхий газрын тусгай зориулалтын хүчний албан хаагчбайсан Александр Александров, Евгений Ерофеев нараар сольсныг тэр тайлбарлажээ.Керри үүнийг минскийн хэлэлцээрийн чухал хэсгийг биелүүлсэн хэрэг гэж хэлсэн байна.

-Түүнийг сулласан нь Минскийн хэлэлцээрээр Оросын хүлээсэн үүргийг биелүүлэх ажлын чухал хэсэг болж байгаа бөгөөд одоо уг тохиролцоог бүрэн хэрэгжүүлэхэд түлхэц өгөх ёстой” гэж Керри хэлжээ.

Сэтгүүлчдийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт холбогдон, Орост шийтгүүлсэн Надежда Савченкод өршөөл үзүүлэх тухай зарлигт ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр гарын үсэг зурсан юм. Савченко Киевт очжээ. Террорын үйл ажиллагаа явуулсан гэх хэрэгт холбогдон, Украинд шийтгүүлсэн ОХУ-ын иргэн Евгений Ерофеев, Александр Александров нармөн өдөр Москвад ирсэн байна. Тэдэнд Украины ерөнхийлөгч Петр Порошенко бас өршөөл үзүүлсэн юм.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ