Энэтхэгт бараг 7 килограмм жинтэй охин төржээ

Хүүхэд эрүүл төржээ.
Нэг ой зургаан сартай хүүхдийн дайны жинтэй охин Энэтхэгт төрснийг өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна гэж РИА Новости агентлаг уламжиллаа.
Охин 6,8 килограмм жинтэй гарсныг мэдээлж байна. Хүүхдийн эх 19 настай бөгөөд анхны хүүхдийнхээ жин, хэмжээнд ихэд гайхсан гэнэ. Хүүхдийг кесаровын хагалгаагаар төрүүлсэн байна. Охинд эрүүл мэндийн ямар ч асуудал байхгүйг эмч нар тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад,10,2 килограмм жинтэй хүүхдийг ямар ч гажиггүй төрсөн хамгийн “хүнд” хүүхэд гэж үздэг байна. Энэ хүүхэд Гиннесийн номонд бичигджээ.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ