Түгжрэл үүсгэдэггүй автобусыг Бээжинд үзүүлэв

Бээжинд болж өнгөрсөн олон улсын High-Tech Expo технологийн 19 дүгээр үзэсгэлэн дээр TEB (Transit Elevated Bus) гэсэн нэртэй ер бусын автобусны загварыг үзүүлжээ.
Хятадын инженерүүдийн боловсруулсан энэ тээврийн хэрэгсэл нь том хотын замын ээдрээтэй байдлыг сайжруулах учиртай юм. Уг автобус нь төмөр замаар явж, ингэхдээ ердийн машинуудыг өөрийнхөө доогуур өнгөрүүлэх боломж олгодог өвөрмөц бүтэцтэй ажээ.
ТЕВ автобус нэг удаа 1,2 мянган хүн тээвэрлэх чадвартай гэнэ.Автобус нь метроны адил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд ингэхдээ тав дахин хямд төсөр байх ажээ. Ирээдүйн автобусны замын туршилтыг 2016 оны сүүлийн хагаст Циньхуандаод эхлүүлэхээр төлөвлөж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ