НАТО-гийн генерал Оростой цөмийн дайн хийнэ гэж үзэж байна

Орос улс Балти хавийн орнуудын эсрэг түрэмгийлэл үйлдэхээр төлөвлөж байна хэмээн британийн генерал үзэж байна.

Европ дахь НАТО-гийн нэгдсэн зэвсэгт хүчний дээд ерөнхий командлагчийн орлогч асан Александр Ричард Ширрефф Оростой цөмийн дайн хийж магадгүй хэмээн мэдэгдээд, дайн бүр энэ жил дэгдэж болох юм гэжээ.

Оросын түрэмгийллийн бай нь Балти орчмын орнууд болно хэмээн тэр үзэж байна. Оросын аюулаас сэргийлэхийн тулд Дорнод Европт НАТО-гийн бүлэглэлийг нэн даруй бэхжүүлүүлэхийг тэр санал болгож байгааг хэвлэлд дурджээ.

Литва, Латви, Эстонд орос хэлтэй цөөнхийн эрхийг хязгаарлаж байгааг Орос улс цэргийн ажиллагаа явуулж эхлэх шалтаг болгон ашиглаж болох юм хэмээн Ширрефф үзэж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ