Трамп Бүгд найрамдах намаас нэр дэвшихээ баталгаажуулав

Тэрбумтан Дональд Трамп Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчид нэр дэвших нөхцлийг хангажээ. Ассошиэйтед пресс агентлаг ингэж мэдээлсэн байна.
Тэр сонгогчдын 1238 төлөөлөгчийн дэмжлэгийг авч чадсанбөгөөд энэ ньбаталгаатай нэр дэвшихэд шаардлагатай саналаас нэг саналаар илүү гэсэн үг юм. Намын их хурал долдугаар сарын 18-21-нд Огайо муж улсын Кливленд хотод болно.
Трампын сүүлчийн өрсөлдөгч Жон Кейсик нэрээ татсанаар тэр Бүгд найрамдах намаас нэр дэвших нь бараг гарцаагүй болсон билээ.Кампанит ажлын оргил үед тус намаас нэр дэвшихийн төлөө 17 хүн өрсөлдөж байсан юм. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль 11 дүгээр сарын 8-нд болно.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ