Хүнсэнд хэрэглэхээр жил бүр 200 мянган нохой хилээр зөөж байна

Тайландын зүүн хойд нутгаас жил бүр 200,000 гаруй амьд нохойг Вьетнамын ресторануудад хэрэглэх зориулалтаар хууль бусаар хил давуулж байна. Амьтны эрхийг хамгаалах бүлгийнхний мэдээгээр бол хууль бус наймаачидгэрийн энгийн тэнэмэл гөлгөөс эхлээд Тайландын хаа сайгүй элбэг байдаг нохой, мөн түүнчлэн Хятадад байдаг сайн үүлдрийн нохойг хүртэл хулгайлан авч ирж Вьетнамд зардаг болохыг олж тогтоожээ.
Хууль бусаар тээвэрлэгдэж байгаа нохдыг ачааны машинд мянга мянгаар нь багц болгон боож ачдаг учраас олон хоногоор үргэлжилсэн тээврийн явцад зарим нь боогдож үхэн, зарим нь ангаж цангасан ирдэг гэнэ. Тээвэрлэлт багаар бодоход дөрөв хоног зарчуулдаг бөгөөднэг удаагийн ачилтад 1000 орчим нохой ачигдаж Вьетнамыг зорьдог ажээ.
Ингээд Вьетнамд ирснээр ноходын зовлон дуусдаггүй. Нохой уурлаж, догшин ширүүн зантай болох тусам махны амт нь илүү сайжирдаг учраас авч ирсэн нохдыг төмөр торонд хашиж улам догшин аашыг нь хөдөлгөдөг. Эдгээрээс Хятадад байдаг сайн үүлдрийн нохой илүү өндөр үнэ хүрдэг гэж тэд мэдээлж байна. Нохойн хулгайчид нохдыг нэг кг-ыг но 10 ам.доллараар авдаг бол хүнсэнд хэрэглэхээр зарахдаа багааар бодоход 40 ам. доллар хүргэж борлуулдаг ажээ. Зөвхөн хүнсэнд хэрэглээд зогсохгүй үсээр нь мөн хувцасны хиймэл үс хийж зардаг гэнэ.
Маш их хэмжээний мөнгөтэй холбоотой хууль бус ажиллагаа явагдаж байна гэсэн үг. Үүнийг зогсоохоор Тайланд болон Вьетнамын албаныхан хамтарч ажиллахаар болсон байна.Эхний ээлжинд нохойг хууль бусаар хил дамнуулан, зарж ашиг хонжоо олж байгаа 12 бүлгийн 90 орчим хүнийг баривчлаад байна.
Х.Төгөл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ