Хүний арьс иддэг өвчнийг дүрвэгсэд Европт авчирч байна

Сирийн дүрвэгсэд мухар шумуулын хатгалтаар дамжиж, арьс гэмтээдэг аюултай өвчин болох арьсны лейшмазиозад шаналж байна гэж “Дейли мэйл” сонинд бичжээ.
Сиричүүд цагаачилж байгаагаас болоод энэ өвчин нийт Ойрхи Дорнодод тарж, одоо Европт аюул болж байгааг сонинд дурдсан байна. Энэ өвчнөөр өвчилж буй тохиолдол Турк, Ливан, Иордан, Йемен, Бахрайнд бүртгэгджээ.
Террористуудын хяналтад байгаа нутгийн оршин суугчид энэ өвчнөөр илүүтэй өвчилж байна. Ундны ус, эм бэлдмэл болон эмнэлэг хүрэлцээгүйгээс болоод лейшмазиоз өвчин Сирийн мужуудад тархсаар байна.
Ойрхи Дорнодод аймшигт өвчин тархсан талаар НҮБ-ын Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ч мөн анхааруулж байгаа юм. Энэ өвчин нь амьд амьтны эд эсийг үхжүүлдэг халуун орноос гаралтай бөгөөд халдвартай юм. Уг шимигчилдэг өвчний гол үүсгүүр нь халдвар авсан элсний ялааны хазалтаар дамждаг байсан бол одоо хүнээр дамжин тархаж эхэлжээ.
BBC агентлагийн мэдээлснээр энэ халдварт өвчин нь Лалын улс бүлэглэлийн хуарангуудад анх үүсч гадагш тархсан бололтой юм. Өвчний халдвар авсан тохиолдолд арьс үхжих, хамраас цус гарах, амьсгал хүндрэх, амны хөндий, хоолой, хамрын мөгөөрсийг идэх гэх зэрэг шинж тэмдэг илэрдэг аж. Курдын улаан загалмайн ажилтнууд дайны бүсэд хүрч иргэдийг эмчилж эхэлсэн ч орон нутгийн байдал, эм тарианы дутагдлаас болж дорвитой үр дүнд хүрч чадахгүй байна.
Эмнэлгийн мэргэжилтнүүдийн олж тогтоосноор дээрх хорхойн тархалт хэдийнэ Сириэс хальж, хэд хэдэн улсад бүртгэгдсэн бөгөөд тэдний таамгаар тархалт энэ байдлаараа үргэлжилбэл тун удахгүй Саудийн Араб улсад тархах магадлал тун өндөр гэнэ. Түүнчлэн Европт тархах нь ердөө л цаг хугацааны асуудал болоод байгаа юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ