Динозавруудыг хиаруулсан шалтгааныг илрүүлэхээр ажиллаж байна

АНУ, Их Британийн эрдэмтдийн хэсэг асар том астероид (бага гараг) унаснаас 65 сая орчим жилийн өмнө үүссэн Чиксулубийн цар тогооны гүнээс чулуулгийн дээж авсныг ВВС агентлаг мэдээлжээ.

Энэ нь Мексикийн Юкатан хойгт байдаг 180 орчим километрийн димаметр бүхий эртний царыг шинжлэн судлаж байгаа хэрэг юм.Энэ царманай гарагийн хамгийн том царуудын жагсаалтад ордог юм.10 орчим километрийн диаметртай бага гараг унаснаар цэрдийн үеийн сүүлчэээр 65 сая орчим жилийн өмнө Чиксулубийн цар үүсчээ. Чухамхүү бага гараг дэлхийг мөргөсөн нь тэгэхэд Дэлхийд байсан диназавруудыг устгасан гэж үздэг юм.

АНУ, Их Британийн эрдэмтдийн баг бага гарагийн дээж авахын тулд хоёр сар орчмын өмнө царанд өрөмдлөг хийж эхэлжээ.1500 метр гүн өрөмдөхөөр төлөвлөж байсан ч, 1300 метрийн гүнээс цааш “явж” чадагүй байна.Нэг үгээр хэлэхэд,царын анхны гүн нь 30 километрт хүрсэн байж болох юм гэж үздэг. Шинжээчид их амжилтад хүрч чадсан гэж яалт ч үгүй үзэж байна.

Тэд бага гарагийн хүссэн дээжийг авч, тусгай чингэлэгт хийгээд, лабораторид судлахаар АНУ-д явуулжээ.Эрдэмтэд хэд хэдэн туршилт хийж,энэ бага гараг унасан нь манай гарагийн амьдралд хэрэг дээрээ хэрхэн нөлөөлснийг тодруулахаар төлөвлөж байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ