ИУ бүлэглэл тэмцээний үеэр террор үйлдэхээр төлөвлөж байгаа гэнэ

Террорын “Исламын улс” байгууллагаМарсель хотод Англи, Оросын хөлбөмбөгийн багийн тэмцээний үеэр хөгжөөн дэмжигчдийн эсрэг халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ. “Сан” сонины даваа гарагийн дугаарт ингэж бичсэн байна.
Амиа золиослогч этгээдүүд гар хийцийн тэсрэх төхөөрөмжийн зэрэгцээ, буудлагын зэвсэг, түүнчилэн химийн бодис авч явах нисгэгчгүй төхөөрөмж хэрэглэх бодолтой байгааг мэдээлж байна.
Террорын ажиллагаа үйлдэж болзошгүй тухай мэдээллийг Парис, Брюссель хотод халдлага үйлдэх ажлыг зохион байгуулсан гэж сэжиглэж буй этгээдүүдийн нэг Салах Абдеслам гэгчийн компьютераас олжээ. Бельгийн нийслэлд цагдаагийн ажиллагаа явуулах үеэр түүнийг энэ оны гуравдугаар сард саатуулсан юм.
Британийн тусгай албаны төлөөлөгчийн хэлснээр, Марсель хотын хамгаалалтгүй бүсүүд болгоомжлол төрүүлж байгаа ажээ.
“Хөгжөөн дэмжигчдийн амрах баар, ресторан нь террористуудын хувьд маш хялбархан бай юм. Одоо бидэнэ асуудлаар францын талтай нягт хамтран ажиллаж байгаа” гэж тэр төлөөлөгч хэлсэн байна.
Орос, Английн багийн тоглолт зургаадугаар сарын 11-нд Марселийн “Велодром” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ