Орос улс цахилгаан соронзон их буу хийхээр ажиллаж байгааг мэдээлжээ

Орос улсад рельсотрон буюу цахилгаан сорозон их буу бүтээх ажил идэвхитэй явагдаж байна. Оросын парламентын Холбооны зөвлөлийн батлан хамгаалах, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн хорооны нэгдүгээр орлогч дарга Франц Клинцевич РИА Новости агентлагийн сурвалжлагчид ингэж хэлжээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчинд зориулсан рельсотроныг туршиж байгаа зураг нийтлэсэн “The Wall Street Journal” сонины материалын хариуд сенатч ингэж мэдэгдсэн байна. “Сонины материал бидний хувьднээлт биш. Орост ч ийм ажил идэвхитэй явуулж байгаа” гэж Клинцевич тайлбарлажээ.
Балти орчмын нутгийг Оросоос хамгаалж, түүнчилэн Өмнөд Хятадын тэнгист АНУ-ын холбоотнуудыг дэмжих зорилгоор америкийн цахилгаан соронзон их бууг хэрэглэж болох юм хэмээн“The Wall Street Journal” сонины саяхны өгүүлэлдбичсэн юм.
Рельсотрон нь цахилгаан соронзон зам төмрийн тусламжтайгаар сумыг харавдаг байна. Сумны хурд нь секундэд 2,3 километрт хүрч чаддаг ажээ.
АНУ-ын тэнгисийн цэргийн хүчин рельсотрон хийх ажилд 10 жилийн өмнө орсон байна. Тийнхүү төслийг хэрэгжүүлэхэд 1,5 тэрбум доллар зарцуулаад байгаа ажээ. Харин одоо хөлөг онгоцны их буу болгон хэрэглэх загвар бүтээхийн тулд бас 800 сая доллар зарцуулахаар төлөвлөж байна.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ