Номхон далайд нойрсож буй “мангас” хүн төрөлхтнийг хөнөөж мэднэ

Альфред Вегенерийн Туйл, далайн судалгааны хүрээлэнгийн эрдэмтэд Номхон далайн ёроолоос нүүрсхүчлийн хийн асар том агуулах илрүүлжээ. Энэ жинхэнэ “мангас” нийт хүн төрөлхтөнд аюул учруулж мэднэ гэж тэд үзэж байна.

800 мянган жилийн турш далайн ёроолд хуримтлагдсан асар их хэмжээтэй нүүрсхүчлийн хий бөмбөг дэлбэрэхтэй адилхан үйлчлэлтэй байж болох юм гэж мэргэжилтнүүд тайлбарлажээ. Хий аажмаар гадагшилж, улмаардэлхийн экологийн тэртэй тэргүй таагүй нөхцөл байдлыг муутгаж мэднэ гэж “Nature Communication” сэтгүүлд бичсэн байна.

Мөстлөгийн үед агаар мандалд нүүрсхүчлийн хийн хэмжээ буурахад, Номхон далайн өмнөд хэсэгт 2-4 километрийн гүнд CO2 хуримтлагдаж байжээ. Ингэхдээ нүүрстөрөгчөөр баялаг ус харьцангуй богино хугацаанд дээшээ гадаргууд гарч ирж мэдэх бөгөөд ингэснээр хүлэмжийн нөлөө ихсэж, манай гарагийн температур нэмэгдэхэд хүргэнэ гэж судлаачид тайлбарласан байна.

Ойрын таван жилд Дэлхийд тун ноцтой сүйрэл болж мэдэхийг британийн хэвлэлд түрүүнд нь мэдээлсэн юм. Үүний улмаас дэлхийд 750 сая хүн энэхүү сүйрлийн золиос болж мэднэ гэж Оксфордын их сургуулийн эрдэмтэд тооцоолжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ