Мисс Б.Гантогоо бөх залуутай гэрлэжээ

БНСУ-д суралцдаг монгол оюутан охин миссийн тэмцээнд түрүүлж, Монголынхоо нэрийг гаргалаа гэдэг мэдээ одоогоос хэдэн жилийн өмнө түгж байлаа. Тэр бүсгүй Б.Гантогоо болж таарсан. Үүнээс хойш түүний амжилтууд ар араасаа ундарч, Монголын сайхан бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор тооцогдож, хэл ам, магтаал шүүмжлэлийн бай болсон билээ. Энэ хугацаанд олон улсын нэлээд олон тэмцээнд Монголоо төлөөлж оролцоод, эх орныхоо нэрийг гаргаад авсан гавьяатай нэгэн.

Мөн миссийн тэмцээнд орохын зэрэгцээ мэдлэг боловсролоо дээшлүүлэхийн төлөө шаргуу зүтгэдэг эмэгтэй гэдгээрээ нэр хүндтэй байдаг. Харин тэрээр сүүлийн үед нам жим байсан нь гэр бүлтэй болсонтой холбоотой бололтой. Ямартай ч мисс Б.Гантогоо бөх залуутай гэрлэж, хүүхдийг нь гаргасан сурагтай байна.

М.Ундрам

medee.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ