Обама Сирийн талаар мэдэгдэл хийв

АНУ Сирид зэвсэгт хүчнээ илгээх бодолгүй байна. Барак Обама Колорадо муж улсын Колорадо-Спринг хот дахь АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний академийн төгсөгчдөд хандаж хэлэхдээ ингэж мэдэгджээ.

“Улс төрийн шийдвэр, тухайлбал Асад огцрох явдал нь мөргөлдөөнийг зогсоох цорын ганц бодит арга мөн. Ингэхийн тулд дипломатын бодлого явуулах шаардлагатай” гэж Обама мэдэгдсэн байна.Америкийн цэрэг Ойрхи Дорнодын бас нэгиргэний дайнд татагдан орох ёсгүй гэж төрийн тэргүүн онцлон тэмдэглэснийг хэвлэлд дурджээ. Хатуу, гэхдээ ухаалаг гадаад бодлого бариммтлах хэрэгтэй гэж Обама хэлсэн байна. Дэлхийн бусад нутагт байлдааны анги салбар илгээхдээ үр дагаврын тухай үргэлж бодож байх хэрэгтэй гэж тэр дурджээ. “Ямар ч гэм зэмгүй иргэдийг алж устгах боломжийг Каддафид олгоогүй агаарын кампанит ажил явуулж эхлэснээр, бид Ливид зөв ажилласан, гэхдээ цаашдын үйл явдлыг төлөвлөхийн тулд хангалттай хүч чармайлт гаргаагүй юм” гэдгийг АНУ-ын ерөнхийлөгч дурдаад,иргэний дайн дууссаны дараа энэ оронд эмх замбараагүй явдал үүссэнийг хүлээн зөвшөөрсөн байна.

АНУ бол онцгой эрхтэй улс гэдэгт Барак Обама одоо болтол итгэлтэй байгаа ажээ.АНУ дэлхийн бүх мөргөлдөөнийг зохицуулах ажлыг хариуцдаг цорын ганц гүрэн гэж тэр хэлсэн байна. Ингэхдээ асуудлыг улс төрийнх аргаар шийдвэрлэж, харин онцгой тохиолдолд л цэргийн хүч хэрэглэх хэрэгтэй гэж тэр тэмдэглэжээ.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ